Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баримталж буй бодлого шийдвэр, хуулиар олгогдсон эрхийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжүүдэд үйлдвэрлэл эрхэлж байна. Үйлдвэрлэл эрхлэх нь хоригдогсдыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, ялтны шүүхийн төлбөрөөс барагдуулах, тэдэнд хөдөлмөрийн зөв дадал олгох, байгууллагын дотоод орлогыг нэмэгдүүлэх замаар албан хаагч, хоригдогсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Эрхэлж буй үйлдвэрлэлийг чиглэлээр нь ангилан харуулбал:

    1. Хувцас, гутал, өргөн хэрэглээний бараа
    2. Барилга, барилгын материал
    3. Уул уурхай
    4. Мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, туслах аж ахуй
    5. Газар тариалан
    6. Гар урлал
    7. Төмөр хийц
    8. 8. Тавилга, мод модон эдлэл
    9. Гэрээт буюу гадны байгууллагатай хамтарсан

    Та хоригдогсдын хийсэн гар урлалын бүтээгдэхүүн болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг манай байгууллагын www.cd.gov.mn цахим хаягаар зочилж www.shop.cd.gov.mn цэснээс төрөл бүрийн үйлдвэрлэлийн болон гар урлалын бүтээгдэхүүнээс сонгон худалдан авах боломжтой ба бид иргэн, байгууллагатай хамтарч үйлдвэрлэл явуулах, хоригдлыг ажлын байраар хангах чиглэлээр хамтран ажиллах асуудлыг нээлттэй хүлээн авах болно.